Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан одоо Novel Fund гэх хөрөнгийн компани байгуулан ажиллаж байгаа Д.Ангар ипотекийн зээлийн хүүг бууруулахыг ихэд шүүмжлэн бичиж байгаа билээ. Тэрээр энэхүү зээлээс болоод Монгоын эдийн засаг дамдууралд хүрнэ гэж бичиж байсан юм.
Тэгвэл саяхан тэрээр өөрийн цахим хуудаснаа \”Ипотекийн зээлээс болж эдийн засаг дампуурлын ирмэгт ирлээ гэж 1 сарын өмнө ярилцлага өгч байв. Муу амалсандаа эсвэл улстөржиж энэхүү ярилцлагыг өгсөнгүй, эдийн засгийн хэдэн том тоонууд гажуудаж эхэлснийг харсан даа тэр. 2016 оны 1 дүгээр сарын арилжааны банкуудын тайлан гарчээ. Сүүлийн хэдэн жил дан ашигтай ажиллаж байсан БАНКУУД маань анх удаа 64.7 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ. Ипотекийг буруу хэрэгжүүлвэл toxic assets (хортой) болдог бөгөөд харин өдгөө аль хэдийн эдийн засагт хороо цацаад эхэлжээ, хорыг эхэлж хүртдэг нь банкууд!!!\” хэмээн бичжээ.