Хөдөлмөрийн Үндэсний Нам /ХҮН/ сүүлийн үед яах аргагүй рейтинг нь ахиж, анхаарлын төвд орсон нь ажиглагдаж байна. Сайн, муу хэлэгдэж дипломтой, дипломгүй даргаар удирдуулсан ч ХҮН ярианы сэдэв, анхаарлын төв байсаар байж хар пиарчдын дайралтад ихээр өртөж эхлэв. Намын даргаар УИХ-ын гишүүн С.Ганбаатар ирсэн нь ХҮН улстөрийн том хүчин болох эхлэлийг бат гэгч нь тавьсан бөгөөд үүнтэй зэрэгцээд хүний төлөө ажиллах ХҮН намын доторх өөр зорилготой гишүүдээс ангижирч эхэлсэн. Үүний эхлэл нь тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга /ЕНБД/ Т.Доржханд тэргүүтэй гишүүд байсан юм. Олон зхисгүй үйлдэл гаргаж, түүнийхээ улмаас намын Удирдах зөвлөлийн хурлаас албан тушаалаас нь чөлөөх шийдвэр сонссон ЕНБД Т.Доржханд албан тушаалаа хүлээлгэн өгөхгүй, тамга тэмдэг авч зугтах, нуух зэрэг үйлдэл гаргажээ. Тэгвэл тэрбээр намын жагсаалтын №3-ыг 5 тэрбум төгрөгөөр үнэлсэн бас нэгэн хэрэг нь илэрчээ. ЕНБД намд дээрээсээ гуравт бичигдэх бөгөөд намын жагсаалтаар УИХ-ын гишүүн болох гуравдугаар байрыг 5 тэрбум төгрөгт хүргэж наймаалцах гэж байжээ. Өнгөрсөн 2012 оны сонгуулийн үеэр намын жагсаалтын дээгүүрт бичигдэхийн тулд улстөрчид 500 саяас 1 тэрбум төгрөг төлөхөд бэлэн байсан бөгөөд түүнтэй харьцуулахад ХҮН хэмээх харьцангуй шинэ намын гурав дахь эрэмбэ таван тэрбумд нь хүрсэн нь аргагүй ХҮН-ын үнэ цэнэ ямар болсныг илтгэж байна. Ямартай ч, ХҮН-ийн Нийслэлийн намын хорооны дарга Т.Бат-Оргил ЕНБД асан Т.Доржхандын дээрх үйлдлийг үгүйсгээгүй, яг баттай мэдэж байгаагаар №3-ийг таван тэрбумаар үнэлсэн гэжээ.
Нинж