Нуусан буюу сүүдрийн эдийн засагт эргэлдэж байгаа мөнгийг ил болгох үүднээс өнгөрсөн онд УИХ-аас Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг баталж, энэ оны хоёрдугаар сарын 20 хүртэл хэрэгжүүлсэн. Уг хуулийн хүрээнд нийтдээ 20 их наядын ажил үйлчилгээ, хөрөнгө ил болсныг албаны хүмүүс ярьж байна. Энэ нь манай ДНБ-ийн 90 хувьтай тэнцэж байгаа гэнэ.
Өөрөөр хэлбэл ДНБ-ийн 90 хувьтай тэнцэх хөрөнгө \”гудсан” дор нуугдаж байсан нь хуулийн өршөөлөөр ийнхүү ил болж буй.
Үүнээс гадны Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд Хөрөнгө орлого мэдүүлдэг 40 мянган төрийн албан хаагч хамрагдаагүй. Тиймээс тэднийг болон тэдний ард байгаа 200 мянган хүнийг энэ хуульд хамруулах талаар Худалдаа аж үйлдвэрийн танхим Засгийн газартай тодорхой төвшинд ярилцаж байгаа юм байна.