Сингапурын эрх баригчид АНУ болон БНАСАУ-ын тэргүүнүүд Дональд Трамп ба Ким Чен Ын нарын дээд хэмжээний уулзалтын үеэр тус орны агаарын шугамаар нислэг хийх хөдөлгөөнийг хязгаарлана. Энэ талаар Reuters агентлаг АНУ-ын нислэгийг удирдах Холбоо болон иргэний агаарын тээврийн Олон улсын байгууллагын мэдэгдэлээс иш татсаныг ТАСС дамжуулж байна.
Түүний мэдээллэснээр агаарын орон зайг зургаадугаар сарын 11,12 болон 13-д хэсэг хугацаагаар хаах болно. Сингапурт хүрэлцэн ирж байгаа онгоцууд “Үндэсний аюулгүй байдлаас үндэслэн” нисэх-буух зурваст зарим хязгаарлалттай тулгарч болзошгүйг агентлаг тэмдэглэсэн байна.
Ц.Пүрэвдорж