Нийгмээрээ бухимдалтай яваа энэ үед нэгэндээ сайхан сэтгэгдэл төрүүлж, бүр ажил хэрэг болтол нь уяраасан хүн бол СХД-ийн татварын байцаагч энэ бүсгүй аж. Ингээд талархсан иргэний сэтгэгдлийг хүргэхэд:
Нэгэн иргэн талархал илэрхийлэн бидэнд хандсан юм.
\”Татварын байцаагчид муухай ааштай л гэдэг. Гэхдээ энэ Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн энэ байцаагч ёстой харьцаа, ур чадвараараа бол ялгарч байна. Ажилдаа гаргууд гэдэг нь л энэ байхдаа. Хувь иргэний тайлангаа асуулаа, яаж шивэхийг нь асуулаа, нийгмийн даатгалаа ч асуучихлаа, эрсдэл гарч болзошгүй тохиолдлуудыг ч хэлээд өгч байна шүү. Далимдуулаад НӨАТ-ийн урамшууллын систем, бараагаа борлуулахдаа яаж шивэхээ, бараагаа авахдаа өөр дүүрэгтэй харьцахдаа яах ёстой гээд ой тойнд буутал ойлгуулж хэлж өгч байна. Баярлалаа татварын байцаагчаа. Олон ойлгохгүй асуудлаа шийдүүлж чадлаа. Монголын татварын албанд ийм байцаагч олон болоосой. Танд ажлын амжилт хүсье\” хэмээжээ.