Сүүлийн үед Төрийн албан хаагч хар тамхины хэрэгт холбогдлоо, ИХШХЕГ-ын ажилтан хар тамхины хэрэгт холбогдлоо гэх ташаа мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарч байгаатай холбогдуулан Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас дараах мэдэгдлийг хийж байна.
Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын албан хаагчдаас хар тамхины хэрэгт холбогдон шалгагдаж байгаа албан хаагч байхгүй бөгөөд өдөр тутмын сонин, цахим сайтуудад нийтлэгдсэн 1988 онд төрсөн А гэгч иргэн тус байгууллагад ажилладаггүй болно.
ИРГЭНИЙ ХАРЬЯАЛАЛ, ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ЕРӨНХИЙ ГАЗАР