Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт Их Британийн Виржинийн арлуудад \”Legend Capital Plus Limited\” хэмээх нууц компани байгуулахдаа Монгол Улсыг Хятадын Монгол хэмээх бүртгүүлсэн байдаг. Түүнчлэн уг нууц компанийнхаа нэрээр татвар төлдөггүй гаднын нууц данс /оффшор/-д 1 сая ам.доллар нуугаад түүнийгээ мартсан байдаг. Харин үүнийг нь Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум илрүүлж нийтэд мэдээлэх үеэр \”Ийм данс нээх ёсгүй байсан юм\” хэмээгээд \”1 сая ам.долларын 200 мянган ам.долларыг нь манай гэр бүлийн мөнгө, 800 мянган ам.долларыг нь манай найз нарын мөнгө\” хэмээн хэлсэн ч гагцхүү ямар найзаасаа авснаа хэлээгүй. Эрх баригч намын томчуудын хамгаалалтад буй түүнээс өөрийнх нь хэлснээр найз нараасаа авсан 800 мянган ам.доларыг чухам хэн гэгч найзаасаа авсныг нь тодруулчих хууль хяналтынхан, зоригтой аавын хүү ч олдоогүй. Тэгвэл иргэн Т.Бат-Эрдэнэ С.Баярцогтоос энэ талаар нь асууж, 1 сая ам.доллар мартатлаа баяжсанаа олон нийтэд мэдээлэхийг шаардлаа.
Төгс