Нийслэлд үйлчилгээнд
явж буй ихэнх микронууд 2003 онд үйлдвэрлэгдсэн байдаг бөгөөд микро автобуснуудын нийтийн тээвэрт ашиглах дээд хугацаа нь 12 жил байдаг аж. Тиймээс манайд явж буй микро
автобуснуудын ашиглалтын хугацаа өнгөрөгч 2015 оны эцсээр
дуусчээ. Тиймээс иргэдийн аюулгүй байдлын үүднээс микро автобуснуудыг нийтийн тээврээс чөлөөлөхөөр болж, энэхүү ажлыг гуравдугаар сарын 1-нээс буюу ирэх
мягмар гаригаас эхлэн хэрэгжүүлэхээр болжээ. Өөрөөр хэлбэл, гуравдугаар сарын
1-нээс микро автобуснуудыг нийтийн тээвэрт явуулахгүй бөгөөд эзэмшигч нь
нийтийн тээврээс өөр зорилгоор ашиглах боломжтой аж. Ямартай ч, нийслэлд
бүртгэлтэй явж буй 353 микро автобуснаас ирэх сарын 1-нээс эхлэн 37 микро
автобус л нийтийн тээврийн үйлчилгээнд явах юм байна. Учир нь эдгээр 37 микроны
ашиглалтын хугацаа нь хараахан дуусаагүй бололтой. Гэхдээ ирэх намраас
микронуудыг бүрмөсөн нийтийн тээврээс чөлөөлөхөөр төлөвлөж байгаа юм.
Нинж