УИХ-д
увайгүй худлаа ярьдаг гишүүд олон. Гаднын оронд ингэж яриад тэр нь илэрвэл
парламентын гишүүнээс өөрийн хүсэлтээр огцордог улстөрийн сайхан соёл бий. Харин
манайд ийм соёл тогтох яагаа ч үгүй байгаа нь илт.
Ямартай ч, УИХ-ын гишүүн
Ц.Дашдорж Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын баячуудын дүүрэг болох Ганнамын \”InterContinental
Seoul COEX” зочид буудлын \”Seven luck” казинод покерын тэмцээнд түрүүлж 100 мянган
ам.доллар хожиж. Харин покерын тэмцээн нь монголчуудын дунд болсон тэмцээн гэх
шум сүүлийн үед цахимаар тархах боллоо.
Энэ үнэн үү Ц.Дашдорж гишүүн ээ, тайлбар өгнө үү.
Үүнтэй
зэрэгцээд Ц.Дашдоржтой хамт улстөрийн хүрээнд \”Жу Мээрэн” хэмээн алдаршсан
Т.Бадамжунай нарын томоохон нөхдүүд байсан сурагтай.
Өмнөд Солонгост ажиллаж
байсан, басхүү хааяахан Монгол даргадаа \”хань\” болж казиногоор шагайчихдаг байсан
танилын ярьснаар \”Хааяа нэг ороход Монголын томчууд байнга л сууж байдаг байсан.
Нэг нам, нэг фракцийн гишүүд, УИХ-ын чуулган дээр алалцчих гээд байдаг АН МАН-ын
гишүүд хамтдаа, эхнэр нөхрүүд бүр төрөөд удаагүй, нялх биетэй олны танил дуучин бүсгүй
хүүхдээ тэргэн дээр түрээд казинодож байхыг үзжээ”.
Сүүлдээ Монголын томчууд
Солонгосын казиногийн удирдлагад хандаж VIP өрөө байгуулж өгөхийг хүссэнээр томчууд нь
жирийн Монголчууддаа харагдахаа больжээ. Казиногийн байнгын үйлчлүүлэгч, их
орлого оруулагч Монголчуудад зориулж хөрөнгө гарган VIP өрөөнүүд
байгуулснаар Солонгосын казиногийн орлого бүр ч илүү өссөн гэнэ лээ.
Энэ
мэтчилэн өдөр хоногийг умартан тоглодог зарим нь байхад, зарим нь баасан
гаригийн орой нисч очин тоглож бүтэн сайн өдөр буцаад Монголдоо ирж даваа
гаригийн өглөө ажил дээрээ үзэгддэг байх юм
Нинж