ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа \”Үндэсний оношилгоо эмчилгээний төв байгуулах төсөл”-ийн гүйцэтгэгчээр шалгарсан БНСУ-ын Самсунг С&T консорциумын төлөөлөгчидтэй уулзжээ.
Уулзалтаар олон жил хүлээлт үүсгээд байсан Үндэсний оношлогоо эмчилгээний төвийн үндсэн барилгын ажлыг гуравдугаар сарын 1-нд эхлүүлэхээр тохиролцжээ. Тус барилга нь зоорийн давхартай нийлээд 5 давхар бөгөөд орчин үеийн шинэлэг оношлогоо, эмчилгээний тоног төхөөрөмжүүдийг багтаасан томоохон төв болох аж.
Уг төслийн зөвлөх үйлчилгээг үзүүлэх консорциумаар БНСУ-ын Жанглим консорциум шалгарч 2013 оны 12 дугаар сарын 23-нд ЭМЯ-тай гэрээ байгуулсан бол төслийн гүйцэтгэгчээр БНСУ-ын Самсунг С&T коносрциум шалгарч өнгөрсөн онд ЭМСЯ-тай гэрээ байгуулжээ.