Энэ оны зургадугаар сарын 14-ний байдлаар Алтай нуруунаас ихтэй Ховд, Буянт, Харбут, Увс нуурын сав Хархираа, Хариг зэрэг голууд үерийн түвшинг 10-30 см даван үерлэж байна. Иймд дээрх голын сав дагуу суурьшиж, зусаж буй малчид тариаланчид, аж ахуйн нэгж, байгууллага ард иргэдийг үер усны аюулаас болгоомжлохыг Ус цаг уур орчин шинжилгээний хүрээлэнгээс анхаарууллаа.
Улаанбаатар хотын хувьд Нийслэлийн онцгой байдлын газрын аврагчид завьтай эргүүл хийж эхэлсэн байна. Тодруулбал, нийслэлийн аврах анги 105-ын бие бүрэлдэхүүн зургадугаар сарын 10-наас есдүгээр сарын 10 хүртэл завь, моторт завиар хар усан тохойгоос, маршалын гүүр хүртэл туул голын дагуу эргүүл хийж байгаа ажээ.