Канадын хууль сахиулагчид английн зурагчин Бэнкийн Trolley Hunters (“Тэрэгний анчид”) зураг хулгайлагдсан талаар Торонтын цагдаагийн албан ёсны мэдээлэлд дурджээ.
Түгшүүрийн дохиолол зургаан сарын 10-д цагдаагийн газар ирсэн байна.мөрдлөгийн үр дүнгээс гэмт этгээд өглөөний 5 цагт зургийн авч гарсан бололтой. Хамгаалалтын албаны бичлэгээс хулгайлж байгаа агшинг үзэж болно гэж BBC News бичээд тус зураг 35 сая доллароор үнэлэгдсэнийг дурьдажээ.
Үзэсгэлэн The Art of Banksy Торонтад зургадугаар сарын 15-нд нээгдэх ёстой байжээ. Тэр үзэсгэлэнд зураачдын 80 бүтээл танилцуулагдахаар байжээ.
Үзэсгэлэнд тавигдсан нийт зураг бүгд 35 сая доллараар үнэлэгдсэн байна. Үзэсгэлэн зохион байгуулагч нь Бэнкийн эртний агент, галеречин Стив Лазаридс юм. Английн зургийн үзэсгэлэн Москвад зургадугаар сарын 2-нд нээгдсэн бөгөөд есдүгээр сарын 2-нийг хүртэл байх бөгөөд 10 сая еврогоор даатгагдсан байна.
Ц.Пүрэвдорж