Японы гадаад хэргийн сайд Таро Коно, Вашингтон Пехньянтай хийсэн хэлэлцээрийн хүрээнд Солонгосын хойгт цөмийн зэвсгийг хориглох талаар 47 зүйлтэй шаардлагыг танилцуулсан талаар NHK телесуваг дамжуулж байна.
Түүний хэлсэнээр тухайн нөхцөлийг гүйцэтгэх нь Хойд Солонгосоос хоригоо татах үндсэн нөхцөл болох гэнэ.
Түүнчлэн тэр, БНАСАУ-ын аюулгүй байдлын баталгааны талаарх асуудлыг хэлэлцэж байгаа талаар тэмдэглэсэн байна.
Японы ГХЯ-ны тэргүүн, АНУ-ын цэрэг Өмнөд Солонгосын хойгт цөмийн зэвсгийг бүрэн хориглох нөхцөл байдал шийдвэрлэгдэх хүртэл Өмнөд Солонгос үлдэх болно гэж онцоллоо.
Урьд өмнө нь Японы ерөнхий-сайд Синдзо Абэ тус орны засгийн газар Хойд Солонгосын цөмийн зэвсгийг хориглох санхүүжилтэнд олон улсын сан байгуулахыг зөвшөөрсөн мэдэгдэл хийж байсан юм.
Ц.Пүрэвдорж