Өмнөговь аймгийн хувьд бороо хур муу, нийт нутаг дэвсгэрийн 80 хувь нь гантай байгаа билээ. Өчигдөр буюу энэ сарын 17-ны өдөр тус аймгийн Зүүн сайхан ууланд дуу цахилгаантай ширүүн бороо орсны улмаас аймгийн хоёр талаар эзэнгүй /бороо ороогүй газар үер буух/ үеэр буусан байна. Ийнхүү үер буусны улмаас нэг айл үерт автаж, үерийн усанд машинууд суусныг гаргасан гэж тус аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Ууланд орсон ширүүн борооны улмаас ийнхүү эзэнгүй үер буух тохиолдол тус аймагт багагүй байдаг. Тиймээс ч аймгийн төвийнхөө баруун талаар үеийн далан барьж энэхүү эрсдлээс төвлөрсөн хэсгүүдээ хамгаалсан юм. Өчигдрийн буусан уг үер Даланзадгадын хойт хэсгээр мөн бууж баруун хойшоо гарсан засмалыг давж Гурван сайхан хорооллын зарим газруудаар үер буусан хэдий ч эрсдэл бага байжээ. Харин аймгийн урд голоор буусанд үерт ийнхүү айл өрх, автомашинууд өртөж Онцгой байдлын газраас тусламж хүссэн байна.
Энэ сарын 17-нд тус аймгийн Грувантэс суманд 13мм, Номгон суманд 5, Даланзадгадад 4, Ханхонгор, Хүрмэн, Ноён сумдад 2мм дуу цахилгаантай аадар бороо орсон гэж УЦУОШГазраас мэдээлж байна.