Их Британийн эрдэмтэд ой санамжийг удирдах боломжтой гэж
үзжээ. Энэ нь \”Total
recall” киноны
үйл явдалтай адил санагдаж байж болох ч \”Brain
Prize” шагналд нэр дэвшсэн профессор Тим Блиссийн үзэж буйгаар дурсамжийг
яг л компьютерээс устгаж, суулгаж байгаа мэт удирдах боломжтой аж.
Тэрээр \”Ой санамж бол тархины чухал
чадваруудын нэг юм. Мэдрэл, ухамсар зэрэг тархины бусад чадваруудыг удирдаж
чадна гэж би хэлэхгүй ч ой санамжийн хувьд бол боломжтой гэж бид бодож
байна. Онолын хувьд бид хэзээ ч болоогүй зүйлийн тухай ой санамжийг тархинд
суулгаж чадах боловч бодит байдал дээр үүнийг яг одоо хийж чадахгүй нь мэдээж.
Гэхдээ энэ нь бид хэзээ ч хийж чадахгүй гэсэн үг биш. Энэ бол нийгмийн хөгжил
өөрөө шийдэх асуудал юм\” гэжээ.
Харин таны хувьд хэзээ ч болж байгаагүй
зүйлийнхээ тухай дурсамжийг тархиндаа суулгуулахыг хүсэх байсан уу? Санахыг
хүсдэггүй дурсамжаа бүхэлд нь устгуулахыг хүсч байсан уу?
Энэ талаар \”Brain
Prize”шагналын эзэн профессор Грам Коллингрид \”Гунигтай дурсамжийг устгах нь
олон төрлийн өвчний эмчилгээнд эерэг нөлөө үзүүлнэ. Үүний сонгодог жишээ нь
ослын шалтгаантай ой санамжийн согог, ужиг өвчний өвдөлт зэрэг юм. Бидэнд
мансууруулах бодисоор ой санамжийг алдуулж, ужиг өвчний өвдөлтийг намдаадаг гэх
зэрэг хангалттай нотолгоо бий. Энэ бол ирээдүйд ой санамжийг удирдах нь хүн
төрөлхтөнд хэрэгтэй гэдгийн нотолгоо юм” гэжээ.