БНАСАУ-ын тэргүүн БНХАУ-ын дарга Си Жинпинтэй уулзсан уулзалтын үеэр дэлхий болон бүс нутагт энх тайван, тогтвортой байдлыг дэмжихэд хичээн ажиллахад бэлэн гэж илэрхийлсэнийг Синьхуа агентлагаас иш татан РИА Новости мэдээллэж байна.
Ким Чен Ын гэргийн хамт мягмар гаригт Бээжинд хоёр өдрийн хугацаатай айлчилахаар хүрэлцэн ирсэн билээ. Уулзалт лхагва гаригт Бээжингээс баруунтай Дяо юйтай төрийн хамгаалалттай газар болжээ.
“Би нөхөр даргатай (Си жинпинтэй) хамт БНАСАУ, Хятадын хоорондох харилцааг шинэ түвшинд өргөхийн тулд түүнчлэн олон улсын болон бүс нутгийн энхтайван, тогтвортой байдлыг дэмжихэд хүчин зүтгэж, боломжтой бүхнийг хийх болно”-гэж Ким Чен Ыны хэлснийг агент иш татажээ.
Сүүлийн хэдэн сард хойд солонгосын тэргүүний Хятадад хийж байгаа гурав дахь айлчлал, гэвч өмнөх айлчилалын талаар Бээжин түүнийг явсаны дараагаар албан ёсоор мэдээллэж байсан.
Энэ уулзалт бол 2011 онд Ким Чен Ын засгийн эрхэнд гарааад гадаад оронд хийсэн хийсэн айлчлал байлаа. Хятад дахь Ким Чен Ыны хоёр дахь уулзалт болон хэлэлцээр БНХАУ-ын дарга Си Жинпинтэй өнгөрсөн тав дугаар сарын 7-8-д Далян хотод болсон билээ.
Ц.Пүрэвдорж