АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, 1950-1953 онуудад Солонгосын дайны явцад нас барсан, тэднээс үлдсэн 200 цэргийн шарилийг Хойд Солонгос АНУ-д шилжүүлэн өгсөн талаар мэдэгдлээ.
“Бид баатарлагаар амиа алдсан дайчидынхаа үлдэгдлийг буцаан авлаа”- гэж Миннесота мужийн Дулут хотод өөрийн дэмжигчидийнхээ цуглаан дээр хэлсэн үгэнд тэмдэглэжээ. Түүний хэлсэнээр АНУ-д өнөөдөр үлдсэн 200 цэргийн албан хаагчийн шарилийг авчирсан. Солонгосын хойгт болсон дайны явцад 35 мянган америкийн цэргийн албан хаагч нас барсанаас 7,7 мянган цэргийн албан хаагч сураггүй болсонд тооцдог.
Зургаан сарын 12-д болсон Сингапурын уулзалтан дээр АНУ болон БНАСАУ-ын тэргүүнүүд Дональд Трамп ба Ким Жон Ун нар Солонгосын дайны явцад алагдаж сураггүй алга болж үлдсэн амеркийн цэргийн албан хаагчидыг эрэн хайх талаар тохиролцсон юм. Уулзалтын үр дүнгээр хамтарсан баримт бичигт талууд” олзлогдсон, нас барж үлдсэн болон сураггүй болсон цэргийн албан хаагчидыг хайх түүнчлэн богино хугацаанд олдсон олзлогсодын үлдэгдэлийг эргүүлэн өгөх” талаар дурьдагдсан байдаг.
Ц,Пүрэвдорж