Сүүлийн үед УИХ-ын гишүүд иргэд, сонгогчиддоо тараасан сонгуулийн сурталчилгааны эд зүйлсээрээ нэрлэгдэх болсон билээ. \”Битон\” Ганбат, \”Нэгж\” Эрдэнэчимэг, \”Нүүрс\” Баярсайхан гээд УИХ-ын гишүүд дор бүрнээ нэр хоч авч, урт жагсаалт бий болж байгаа.
Энэ жагсаалтад савх, салфетка тараасан УИХ-ын гишүүн С.Одонтуяа \”Салфетка\” Одонтуяа хэмээн шинээр нэмэгдсэн.
\”Иргэн та баялаг” сангийн тэргүүн Салдангийн Одонтуяа хэмээх тодотголтой \”Иргэн бол нийгмийн үндсэн баялаг. Эрх чөлөөтэй, хариуцлагатай, оюунлаг, эрүүл чийрэг иргэн зонхилсон нийгэмд л аз жаргалтай амьдрал жинхэнэ утгаараа оршдог” гэсэн бичиг бүхий нэг удаагийн савх, салфетка тараасан УИХ-ын гишүүн С.Одонтуяа \”Салфетка\” Одонтуяа гэж нэрлэгдэхээс яахав.
Тэгвэл сонгуулийн сурталчилгаа гэмээр энэ зүйлд УИХ-ын гишүүн С.Одонтуяа тайлбар хийж, \”Интернэтээр тархаад байгаа зураг бол өмнө 2007 онд \”Иргэн та баялаг” сангийн үйл ажиллагааг сурталчлах зорилгоор тараасан сурталчилгааны нэг хэрэгсэл байсан. 2015 онд УИХ-ын гишүүний ажлын тайлангаа гаргаж, Баянгол дүүргийн сонгогчиддоо хүргэсэн болно” гэдэг тайлбар хийжээ. Үүгээр бол есөн жилийн өмнөх зураг өнөөдөр цахим ертөнцөд тархаж, шуугиулж эхэлсэн нь энэ бололтой.
Сонгуулийн хуульд зааснаар УИХ-ын сонгуульд нэр дэвшигч нь сонгогчдод бэлэн мөнгө амлах, хандив өгөх, эд бараа бэлэглэх, үзвэр үйлчилгээ үнэгүй үзүүлэх зэрэг нь хориглогдсон. Гэсэн ч, гишүүд сонгогчиддоо эд бараа бэлэглэж, тэр ч бүү хэл УИХ-ын гишүүн М.Батчимэг сонгогчиддоо \”Аав\” киноны тасалбар тараасан юм.
Нинж