\”МИАТ\” ТӨХК өнгөрсөн 2015 онд 238.8 тэрбум төгрөгийн зардал гаргаж, 241.3 тэрбум төгрөгийн орлого олж 2.5 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. Ашиггүй ажилладаг хэмээн үргэлж шүүмжлүүлж ирсэн \”МИАТ\” компани өнгөрсөн 2015 онд ийнхүү анх удаа ашигтай ажиллажээ. Ингэж ашигтай ажиллах болсон нь нэрийн давхардал байхгүй болсонтой холбох хүмүүс ч байна. \”Монголиан Эйрлайнс\” компанийг \”МИАТ\”-тай андуурч, үүнээс улбаалаад зорчигчдыын ачаа тээврийг буруу чиглэлд тээвэрлэх, хөрөнгө оруулагчдыг төөрөгдүүлэх зэрэг олон бэрхшээл гарч байжээ. Харин хувийн хэвшлийн \”Монголиан Эрйлайнс\”-ын нэрийг өөрчилж, \”Хүннү Эйрлайнс\” болгосон нь ийнхүү төрийн өмчит \”МИАТ\” компанийн ашигтай ажиллах нэг эх сурвалж болжээ.
Нинж