Гэр бүлээрээ дүрвэж яваад амь насаа алдсан бяцхан хүүгийн зураг Дэлхийн олон сая хүний зүрхийг шимшрүүлж байна. Доош харан хэвтэж буй хүүг харахад унтаж буй харагдсан байна. Гэвч бяцхан хүүгийн зүрх хэдийнэ зогссон байжээ. Энэ бүхэнд 5 жилийн турш үргэлжилж буй Сирийн иргэний дайн нөлөөтэй мөн Сири улсаас дүрвэсэн 12 сая хүн, таван сая хүүхдэд тусламж үзүүлэх шаардлагатай гэж олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд мэдээллээ.