2016.03.05 – 03.07 хооронд Өмнөговь аймагт зохион байгуулагдсан \”Монгол Тэмээ 999\” арга хэмжээний үеэр Улаанбаатар хотоос хулгайн гэмт хэрэг үйлдэх зорилгоор очсон этгээдүүд 20 орчим удаагийн нууц, далд үйлдлээр иргэдийн автомашинаас их хэмжээний үнэ, өртөг бүхий эд зүйлс хулгайлсан байсныг УБ хотын цагдаагийн газрын 1-р хэлтсийн томилолтоор ажиллаж байсан алба хаагч нар болон Өмнөговь аймгийн цагдаагийн газрын алба хаагч нар хамтран гэмт этгээдүүдийг цаг алдалгүй хурдан шуурхай илрүүлэн саатуулж, баярт оролцож байсан иргэдийг хохиролгүй болгосон байна. Уг хэргийг Өмнөговь аймгийн цагдаагийн газар шалгаж байна.