Казаны циркид тоглуулж байсан тэмээн хяруул үзэгчидрүү дайрсан видео бичлэгийг нийгмийн сүлжээнд тавьжээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд аврага тэмээн хяруул тоглолт үзүүлж байснаа амьтан сургагчийн хяналтаас гарч гэнэт үзэгчидрүү дайрч жижиг хүүг тоншоод авсан талаар Vesti дамжууллаа.
Арай гэж түүний толгойноос барьж тоглолтын талбараас гаргаж чадлаа. Циркид болсон явдлаас хойш тэмээн хяруулыг дахин тоглолтонд оруулахгүй гэжээ. Татарын эрүүл мэндийн яам үзэгчидээс хэн нэгэнд ямар нэг эмчийн тусламж үзүүлэх шаардлага тухайн үед гараагүйг, тэмээн хяруулын довтолгооноос хэн нэг хүн хохироогүй гэж мэдээллэжээ.
Ц.Пүрэвдорж