Хойд Солонгос саяхан сансарын баллистик пуужин хөөргөсөн нь дэлхий нийтийг цочроож байна. Үүнтэй холбогдуулан НҮБ-аас тус улсад хориг тавьсан юм. Гэвч тус улсын удирдагч Ким Чен Ун \”Бид цөмийн зэвсэг хэрэглэхэд бэлэн” хэмээн мэдэгдэв. НҮБ-ын Аюулгүй Зөвлөлөөс Хойд Солонгост тансаг зэрэглэлийн цаг болон 2000 ам.доллараас илүү үнэтэй моторт завь, цасны чарга зэрэг бараа бүтээгдэхүүн оруулахыг хориглосон байна. Гэвч Хойд Солонгосынхон үүнд нь \”хаширсангүй”. Тансаг зэрэглэлийн бараагаа Хятадаас Монголоор дамжуулан оруулсаар байгаа аж. Энэ ажилдаа өөрийн дипломат ажилтнуудыг татан оролцуулж, сүүлийн үед хар тамхи, мансууруулах бодис хил дамжууулан худалдаалж ашиг орлогоо нэмэгдүүлэхийг ч санаархах болсон байна. Ялангуяа электрон бараа тээвэрлэхдээ дотор нь хар тамхи хийх тохиолдол цөөнгүй гарах болжээ. Электрон бараагаа тэд гол нь цөмийн пуужингийн үйлдвэрлэлийнхээ түүхий эд болгож ашиглаж байгаа юм байна.
Б.Баяр
Эх сурвалж: Шуурхай.мн