АНУ-д үйл ажиллагаа явуулдаг \”Эрх чөлөөт Ази\” мэдээллийн радио өчигдөр \”Хойд Солонгос улс, Монгол улсаар дамжуулан хориотой бараа тээвэрлэж байна\” хэмээн мэдээлэлжээ.
Уг мэдээлэлд \”Хойд Солонгос улсын удирдагч Ким Жонг Ын болон төрийн өндөр албан тушаалтнууд нь хувийн хэрэгцээндээ зориулан Европийн орнуудаас худалдаж авсан үнэтэй эдлэл, цаг, хувцас, цахилгаан бараа зэрэг зүйлсийг Монгол улсад төвлөрүүлж байна. Улмаар тэндээс Хойд Солонгос улс руу хувийн болон албаны журмаар тээвэрлэж байгааг баттай эх сурвалжаас олж авлаа. Ялангуяа Улаанбаатар хотоос Пёнгянг хотыг чиглэсэн шууд нислэгийг үе үе үйлддэг тул энэхүү боломжууд байж магадгүй\” гэсэн байна.
Хойд Солонгос улс руу 3000-н доллараас дээш үнэтэй цагийг нэвтрүүлэхийг хориглодог ч тус улсын удирдагч Ким Жонг Ын-ий гарын үсэг бүхий бэлгийн цаг хамгийн багадаа 4000-н доллар байгаа ажээ.
Тиймээс тэрхүү үнэтэй тансаг эдлэлүүдийг Хойд Солонгос улс руу тээвэрлэдэг ямар нэгэн тээвэрлэлтийн чиглэл байдаг ба тэр нь Монгол улс байх магадлалтай юм байна.