Өнгөрөгч хоёрдугаар сард 2 болон 7-гоор төгссөн тээврийн хэрэгслийн дугаартай жолооч нар албан татвараа төлөх ёстой байсан. Хэрэв тухайн жолооч заасан хугацаанд татвараа төлөөгүй тохиолдолд замын цагдаа нар зогсоож торгох, бичиг баримтыг нь хураан авах зэрэг арга хэмжээ авч эхэлжээ. Ингэхдээ тухайн жолоочийн бичиг баримтыг зогсоосон дүүргийнх нь татварын хэлтэст аваачиж өгч байгаа аж. Тухайлбал, Баянзүрх дүүрэгт явж байхад цагдаа зогсоогоод татвараа төлөөгүй байвал бичиг баримтыг нь хурааж Баянзүрх дүүргийн татварын хэлтэст аваачиж өгнө. Тухайн жолооч бичиг баримтаа авахдаа тэр дүүргээс л очиж авах юм байна.