Мэргэжлийн хяналтын ерөнхий газар ээлжит цахим хурлаа хийж, аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын өнгөрсөн 14 хоногт хийсэн ажлын тайланг сонсч, байгалийн гамшиг, малын гоц халдварт өвчин дэгдсэн үед хэрхэн ажиллах болон цаг үеийн тодорхой ажлын талаар үүрэг өглөө.
Мөн МХЕГ-аас Монголын морин спорт уяачдын холбоонд гуравдугаар сард болох хурдан морины уралдаанд насанд хүрээгүй хүүхдээр морь унуулахгүй байхыг үүрэгджээ. Мөн насанд хүрсэн унаачид оролцсон уралдааныг зохион байгуулах тохиолдолд унаачийн болон уралдааны аюулгүй байдлыг хангаж ажиллахыг үүрэг болгосон албан бичгийг хүргүүлсэн аж.
Хөдөлмөрийн сайдын тушаалаар \”Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт”- ыг шинэчлэн баталсан.
Уг жагсаалтын 03.10.2-т \”Жил бүрийн 11 сарын 1-нээс 5 дугаар сарын 1 хүртэл насанд хүрээгүй хүүхдийг хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд морь унуулахыг хориглосон” байдаг аж. Өөрөөр хэлбэл, жил бүрийн 11 дүгээр сарын 1-нээс 5 дугаар сарын 1-нийг хүртэл насанд хүрээгүй хүүхдийг хурдан морины уралдаанд оролцуулж, морь унуулахыг хориглолоо.
Нинж