Энэ жил улсын хэмжээнд 39.7 мянган га талбайд ойн цэвэрлэгээ хийхээр төлөвлөжээ. Ой цэвэрлэхэд шавар намаг, ойн түймэр, хүн хүчний хүрэлцээ дутмаг зэрэг хүндрэл учирдаг аж. Ойн тухай хуулиар ИТХ-аас гаргасан хуваарь, зохион байгуулалтын хүрээнд ойн цэвэрлэгээг тухайн орон нутаг, болон нутгийн нөхөрлөлүүд хамтран ажиллаж хэрэгжүүлдэг байна.
Түүнчлэн цэвэрлэх ойн хэмжээг БОАЖЯ, түүний харъяа Ойн судалгаа, Хөгжлийн төвөөс арван жилийн давтамжтай хийдэг ойн зохион байгуулалт, судалгааны ажлын үндсэн дээр гаргадаг. Манай улсын нийт 2.7 сая га ойн сан бүхий талбайн 70.2 сая шоо метрийг нь унасан болон хатсан модны нөөц бүхий талбай, 40 шахам сая шоо метр нь хатсан буюу ургах чадваргүй болсон мод эзэлдэг ажээ.
Богд ууланд газрын зөвшөөрөл өгсөн субьект, уул, ой руу орох ам, замыг хааж хашаалсан байгууллага, хувь хүн, ААН-үүд нь Тусгай хамгаалалтын тухай болон Ойн хуулийг дагаж мөрдөх ёстой юм. Ойд түймэр гарах, хортон шавьж устгахад ой, уулруугаа орж чадахгүйгээр хашаа, барилга байгууламж барьж, хамгаалалт бий болгосон байгууллага, ААН, хувь хүмүүс, эсвэл зөвшөөрөл өгсөн субьектэд хариуцлага тооцох хуультай аж.