НҮБ-ын Аюулгүй зөвлөл өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар Хойд Солонгос улсын талаар хэлэлцсэн билээ.
Тус хуралдаанаар \”Хойд Солонгос улс нь гадаадад илгээсэн ажиллах хүчнээс олсон орлогын 90%-ийг улсын орлого болгон хурааж байгаа ба тэрхүү мөнгийг цөмийн зэвсэг, байлдааны зэвсэг бүтээх, турших ажилд зарцуулж байна\” хэмээн мэдэгдсэн юм.
Үүнтэй холбогдуулан Өмнөд Солонгос улс өөрийн иргэддээ хандаж тэднийг гадаадын орнуудад үйл ажиллагаа явуулдаг Хойд Солонгос улсын харъяа зоогийн газраар үйлчлүүлэхгүй байхыг анхааруулж, зөрчсөн иргэд арга хэмжээ авахаар болжээ.
Эдүгээ Хятад, Монгол, Голланд, ОХУ, Вьетнам, Лаос зэрэг орнуудад Хойд Солонгосын 60 гаруй зоогийн газар ажилладаг ба тэдгээрээс олсон бүх орлого нь Хойд Солонгос улс руу илгээгддэг ч түүний цааш юунд зориулан ашигладаг нь тодорхой биш юм.
Тиймээс тус улсын гадаад валютын эх үүсвэрийг хаах үүднээс уг арга хэмжээг авахаар болжээ.
Өмнөд Солонгос улсын хувьд Хойд Солонгостой хамтран байгуулсан \”Кесонгкунгданг\” үйлдвэрлэлийн бүсийг мөн энэхүү шалтгааны улмаас хааж байсан юм байна.