Японд болсон газар хөдлөлтийн
дараа аврагчид балгас болсон нурангийн хагарсан хэсгийг цэвэрлэж байв. Энэ үеэр
нуранган дор дарагдсан эмэгтэй хүн байхыг олжээ. Эмэгтэй нумарч, бөгтийсөн
байдалтай хөшч, байшингийн хана, таазны чулуунд цохигдож, нас барсан байж.
Тиймээс аврагчид өөр амьд хүн байж болзошгүй хэмээн цогцсыг орхин цааш
явцгаасан байна.
Гэтэл нэг аврагч цогцсыг \”Энгэртээ
нэгэн зүйл тэвэрсэн байна. Хүүхэд байж болзошгүй” гэж нөхөддөө хэлснээр цааш
явсан аврагчид буцан ирж нурангыг цэвэрлэж, шороо чулууг холдуулав. Энэ үеэр
гайхамшиг гэлтэй бүсгүйн энгэрт өглийнд боолттой хүүхэд байхыг олсон байна.
Хүүхэд амьд, амар амгалан унтаж
байжээ. Түүнийг ээжийнх нь цогцосноос салгаж авах үеэр өлгийнөөс нь гар утас
газар унасан байна. Аврагчид гар утсыг авч үзэхэд, дэлгэцэнд дээр нь \”Хэрвэ чи
амьд үлдэх юм бол би чамдаа маш их хайртай байсан гэдгийг санаж яваарай…”
хэмээн бичсэн зурвас байжээ. Аврагчид, аврах ажиллагаанд оролцсон бүх хүмүүс
тус гар утсыг дамжуулан, зурвасыг уншиж, хүүгээ гэсэн эхийн хайрыг мэдэрч,
нулимс бөмбөрүүлж байлаа.