Норвегийн Лиллехаммер хотноо залуучуудын өвлийн II олимпын наадмын ГҮЙЛТИЙН ТЭШҮҮР-ийн төрөлд анх удаагаа ОЛИМПИЙН АВАРГА болсон Буянтогтохын Сумъяа, түүний багш дасгалжуулагч Дагвадоржийн Энхбаяр нарыг Дархан-Уул аймгийн Засаг дарга А.Энхболд, ИТХ-ын дарга П.Эрдэнэбат нар хүлээн авч хүндэтгэл үзүүлэн Б.Сумъяаг Дархан-Уул аймгийн \”ХҮНДЭТ ИРГЭН” цол тэмдгээр, дасгалжуулагч Д.Энхбаярыг \”НАЙРАМДЛЫН ДАРХАН” тэмдгээр тус тус шагналаа.
Мөн Биеийн тамир, спортын газраас Олимпын аварга Б.Сумъяа , дасгалжуулагч Д.Энхбаяр нарыг БТСГ-ын дээд шагнал болох \”БИЕИЙН ТАМИР СПОРТЫН ЗҮТГЭЛТЭН” цол тэмдэгээр тус тус шагналаа. Б.Сумъяадаа болон дасгалжуулагч Д.Энхбаяр нартаа Дарханчуудынхаа нэрийн өмнөөс спортын өндөр амжилт хүсч халуун баяр хүргэе.
Х.Соёл