Монгол поп опера урлагийн өнгийг тодорхойлж Монголын урлагт өөрсдийн орон зайг бий болгосон \”Увертюра” хамтлагийн \”Надад үлдсэн найз” мюзикл энэ сарын 18-нд үзэгчдийн хүсэлтээр дахин тоглогдохоор болжээ.
Тус мюзиклыг \”Увертура” хамтлагийнхан өнгөрсөн нэгдүгээр сарын 21, 22, 23-ны өдрүүдэд УДЭТ-ын тайзнаа амилуулж, гурван өдрийн турш танхим дүүрэн үзэгчдийг уйлуулж, догдлуулж бас бишрүүлж чадсан юм.
Амьдралд хөлөө олох гэж тэмцэж яваа залуусын амьдралыг сайн хүний баг зүүсэн хорон санаатнууд яаж сүйтгэж байгааг харуулсан эл бүтээл нь хүн хүнээ хайрлах, өрөвдөх, хүндэтгэх, хүний мөс чанар гэж чухам ямархан дээсэн дөрөөн дээр тогтож байдгийг тод, томруунаар харуулж чадсан учраас үзэгчдийг ийн догдуулсан биз.
Мөн дээрээс нь хамтлагийн залуусын цангинсан хоолой, жүжиглэх ур чадвар гайхалтай байсныг дурьдахгүй өнгөрөөж болохгүй байх. Үүнийг, тоглолт эхлэхээс дуусах хүртэл нижигнэсэн танхим дүүрэн үзэгчдийн халуун алга ташилт гэрчлэнэ.
• Продюсер \”Увертюра” хамтлаг
• Зохиолч \”Милл” кино компанийн зохиолч Д.Мөнхбат
• Ерөнхий найруулагч Л.Лхагважаргал
• Туслах найруулагч Ц.Баясгалан МУСТА
• Зөвлөх найруулагч Х.Энхболд
• Хөгжмийн зохиолч найруулагч Б.Алтанхуяг
• Бүжиг дэглээч Д.Ганбаяр
• Тайзны зураач Т.Түмэн өлзий
• Дууны үгийг Л.Таванбаяр МУСТА
• Дүрүүдэд \”Увертюра” хамтлаг, төрийн соёрхолт Ц.Төмөрбаатар, МУСТА Б. Нармандах, МУСТА Ц.Баясгалан, бүжигчин Э.Эрдэнэцэцэг
• Хамтран зохион байгуулагч Төрийн банк
• Зохион байгуулагч Анир студи, Удиртгал хөгжим ТББ
\”Надад үлдсэн найз” мюзикл энэ сарын 18-нд буюу эр цэргийн баярын өдрөөр Тусгаар тогтнолын ордны тайзнаа ганцхан удаа тоглогдох юм.
Т.Гэрэл
Эх сурвалж: Zaluu.com