УИХ-ын дэд дарга Л.Цог саяхан телевизэд ярилцлага өгөх үеэрээ МАХН-ын дарга Н.Энхбаяр намынхаа гишүүд, ялангуяа намын нэрээр албан тушаалд очсон хүмүүсээс мөнгө нэхэж, дарамталдаг талаар үг цухуйлгалаа.
Тэрбээр \”Намайг 2012 онд Эрдэнэтэд нэр дэвшихэд намын дарга хандив нэхсэн, тухайн үед би найз нөхдөөсөө бага сага юм цуглуулж өгч байсан. Харин өнгөрсөн жил Сөүлээс над руу утасдаж 1 сая ам.доллар өг гэсэн. Би хаанаас олох вэ гэхэд чи миний хүчинд намын нэрээр албан тушаалд очсон хүн өгөх ёстой гэсэн. Харин \”Би чадахгүй тиймдээ хүрч байгаа бол энэ албан тушаалаа ав. Надад энэ нам чинь хэрэггүй\” гэхэд, за нээрээ та ч хаанаас олох билээ дээ. Би хэдэн сайдтайгаа ярья даа гээд утсаа тасалсан. Н.Энхбаяр дарга авлига хээл хахуулийн хэрэг нь илрэхээр, би хэлмэгдэж байна гэдгээ болих хэрэгтэй” гэсэн юм.
Дашрамд дурдахад, Эрүүл мэндийн сайд асан Г.Шийлэгдамба намынхаа хандивт авсан мөнгийг авч яваад баригдсан тухайгаа мэдэгдсэн байдаг билээ.
Нинж