\”Хатан туул голоо хамгаалах үндэсний хөдөлгөөн”-ий Ерөнхий зохицуулагч Б.Жагараас МУ-ын Ерөнхийлөгчид хаягласан ил захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна
-Эрхэм хүндэт Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Цахиагийн Элбэгдорж танаа:
\”Хатан туул голоо хамгаалах үндэсний хөдөлгөөн”-ий Ерөнхий зохицуулагч Б.Жагар миний бие усны нөөц, гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухайн газарт байгаль орчныг нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэсэн усны тухай хуулийн зүйл заалтыг танд сануулахын зэрэгцээ үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн үзэл баримтлалд усны талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэхийг шаардаж байна.
Шаардлага хүргүүлж байгаа үндэслэл нь:
- Хатан туул голын эрэг дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа тусгай зөвшөөрөл бүхий хайрганы карьерууд нь гүний усыг их хэмжээгээр гадаргууд алдаснаас үүдэлтэй цэвэр усны нөөцөд аюул занал учруулж байна.
- Барилгын компаниуд болон амралтын газрууд нь бургас огтлолт, ногоон байгууламж сүйтгэж байгаль экологит их хэмжээний хохирол учруулж байна.
- Арьс ширны боловсруулах үйлдвэрүүдийн ашиглаж байгаа \”хром” гэх бодис нь хорт хавдар үүсгэх, хүний удмын санд нөлөөлөх аюултай химийн элемент юм.
Эдгээр томоохон зөрчлүүд нь нийслэлийн иргэдийн цэвэр усны нөөцөд төдийгүй, эрүүл мэндэд ноцтой аюул учруулсаар байна. Иймд яаралтай үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэмжээнд авч үзэж холбогдох байгууллагуудад хууль тогтоомжуудыг хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болгоно уу.
Туул голын эрэг дээр \”хаанаас” өгсөн нь мэдэгдэхгүй хашаалан авч төрөл бүрийн үйл ажиллагаагаа явуулж байгаа нь илт хууль бус байна. Учир нь хатан туул маань ард түмний өмч. Төрийн хамгаалалтанд байх учиртай онцгой бүс юм. Жишээлбэл нийслэлийн Хан-Уул дүүргийн 14,12,9,13,10,16 дугаар хорооны нутагт оршин суух мянга мянган иргэд эрүүл мэндээрээ хохирч амар тайван амьдрах аргагүй болоод байна.
Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд тулан ирсэн туул голоо хамгаалж, хайрлахгүйгээр бохирдлын төвшин нэмэгдсээр байвал Олон улсын хэмжээнд \”хөндөгдөн” яригдах болно.
Ашигт малтмалын газраас олгож байгаа тусгай зөвшөөрөл нь Байгаль орчинд сөргөөр тэр дундаа усны асуудалд маш хор нөлөөтэйгээр олгогдож байна. Төрийн түшээ таны гарт баригдаж, нүдэнд үзэгдэхгүйгээр усны асуудалд маш сөргөөр хандаж байгаа ба \”усны хомсдолд” орох эрсдэлээс үр удмаа, нутаг усаа хамгаалах ажилд төрийн тэргүүн хийгээд үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний хувьд анхаарлаа хандуулахыг 3 сая иргэнийхээ өмнөөс \”хүсч” байна.
Усны асуудал эрхэлсэн төрийн байгууллагууд, холдбогдох яамдууд нь гарт баригдах гарцтай зүйл хийж \”чадахгүй” байгаа болохоор энэхүү захидлаа танд овоглон бичиг байна.
\”Хатан туул голоо хамгаалах үндэсний хөдөлгөөн” ерөнхий зохицуулагч Б.Жагар би эдгээр асуудлуудын хүрээнд иргэдийн төлөөлөл бидэнтэй уулзаж газар дээр нь нүүр тулан нөхцөл байдалтай танилцахыг урьж байна.
Жич хариу өгч иргэдтэй уулзана гэдэгт итгэж байна.
Монгол улсын ерөнхийлөгч, УИХ-н эрхэм гишүүд, Засгийн газрын гишүүдэд удахгүй болох \”03.22-нд тохиох Дэлхийн усны өдрийн мэнд”-ийг хүргэж, усны талаарх хууль тогтоомжоо хэрэгжүүлж ажиллахыг дахин сануулъя!
Ус чандмань эрдэнэ
\”Хатан туул голоо хамгаалах үндэсний хөдөлгөөн”-ий
Ерөнхий зохицуулагч / Б.Жагар /