Дэлхийн Хэрэглэгчийн Өдрийг тохиолдуулан энэ жилийг Олон улсын хэрэглэгчийн байгууллагаас дэлхийн сүлжээ ресторануудад хандан антибиотикоор тэжээсэн мал, амьтны гаралтай махыг хоолонд хэрэглэхийг зогсоох уриалгыг гаргаж байна.
Өнөөдөр дэлхийн эрүүл мэндийн салбарт нүүрлээд байгаа томоохон аюулын нэг нь антибиотикийн дасал юм. Дэлхий даяар үйлдвэрлэгдэж байгаа антибиотикийн тал орчим хувийг хөдөө аж ахуй, тэр дундаа фермерийн мал, амьтаныг эмчлэх бус, өвчнөөс урьдчилан сэргийлэх, өсөлтийг хурдасгах зорилгоор ашиглаж байна. Иймд хүн амын антибиотикийн хэт их хэрэглээг зогсоох, түүнийг орлох шинэ төрлийн эм, эмийн бүтээгдхүүн үйлдвэрлэлийг дэмжих, фермерийн аж ахуйд өөрчлөлт, шинэчлэлт хийх асуудал дэлхий нийтэд зайлшгүй шийдвэрлэх тулгамдсан асуудал болж байна.
Уг тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд хууль, журам батлахаас илүүтэйгээр Дэлхийг хамарсан түгээлт, нийлүүлэлтийн сүлжээтэй үндэстэн дамнасан томоохон ресторануудын оролцоотойгоор уг өөрчлөлтийг эхлүүлэх нь илүү хүчтэй үр нөлөөг үзүүлнэ гэж тооцож байгаа юм.
ОЛОН УЛСЫН ХЭРЭГЛЭГЧИЙН ӨДРИЙГ ЧИНГИСИЙН ТАЛБАЙ ДЭЭР ТЭМДЭГЛЭЛЭЭ
Та, бид бүгдээрээ хэрэглэгч бөгөөд эрүүл, аюулгүй, шаардлага хангах бараа бүтээгдэхүүн хэрэглэх, сонгох эрхтэй билээ.
2012 оноос эхлэн \”Бидний мөнгө бидний эрх”, \”Санхүүгийн үйлчилгээн дэх бодит сонголтын төлөө”, \”Үүрэн телефон хэрэглэгчдийн эрхийг хамгаалья” \”Зөв зохистой хооллолтын төлөө” уриатайгаар тэмдэглэж байсан бол энэ жил Антибитокийн цэснээсээ хасья уриан дор нэгдэж байна.
Монгол улсын Засгийн газраас 2016 оныг \”Хэрэглэгчийн жил” болгон зарласантай холбогдуулан Шадар сайдын зүгээс энэ өдрийг өөрийн харьяаны Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар,Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стандартчилал, хэмжил зүйн газар, Онцгой байдлын ерөнхий газар, Худалдан авах ажиллагааны газар, Оюуны өмчийн газруудтай хамтран Чингисийн талбай дээр тэмдэглэхээр болсон бөгөөд мөн уг үйл ажиллагаанд төр болон төрийн бус байгууллагууд оролцож иргэд хэрэглэгчдэд мэдээлэл, зөвлөгөө өгөх өдөрлөг арга хэмжээг зохион байгуулна.
- Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК
- Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК
- Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл
- Ус сувгийн удирдах газар
- Харилцаа холбооны зохицуулах хороо
- Эрчим хүчний зохицуулах хороо
- Эрүүл мэнд, спортын яам
- Хүнс, хөдөө аж ахуйн яам
- Хүн амын хөгжил, нийгэм хамгааллын яам
- Гааль татварын ерөнхий газар
- ОСНААУГ
Эх сурвалж: ШӨХТГ