Монголчууд хэд хоног \”Мүүн”-ээр
тултал өвчиллөө. Хаа байсан Америкийн
нэгдсэн улсад байгаа найз минь утасдаж ирээд л мүүндэв. Уул, ус, ураг төрлөөрөө
талцаж, маргалдаж ирээд л мүүнийг тээр шаав. Төрийн тэргүүнээс эхлээд л хөрш
айлын \”бацаан” хүртэл бүгд л мүүнтэй ямар нэгэн байдлаар холбогдчихоч. Бараг л
энэ ертөнцөд би л ганцаараа мүүнгүй үлдчихсэн ч юм шиг.
Төрийн тэргүүн маань Мүүн өвөөд
алгадуулж байгаад л Ерөнхийлөгч болж гэнэ. Ард түмний хайртай \”босоо”
С.Ганбаатар маань хүртэл мүүнийн чуулганд малийгаад л сууж байх юм. Сая
доллароо мартдаг С.Баярцогт Мүүнийн шалганл аваад хэрэг алга. Тэгсэн хөршийн
залуу хүүхдүүдээ цэлМҮҮН, тэлМҮҮН гэж нэр өгснөөс болоод орцондоо ад үзэгдээд
эхэллээ.
Манайхан ч нээрээ нэг
өвчлөхөөрөө ёстой л тултал өвчлөх улс юм даа. Яг үнэндээ тэр МҮҮН-ийнх нь юун
буруу болохыг ойлгоогүй л \”салхилж” яваа даа. Тэгтлээ МҮҮН-ийг үзэж чадахгүй
байгаа юм бол Солонгос зоогийн газарт хоолонд орж, түүнийгээ бусдад гайхуулж, зургаа
фейсбүүкт шейрлэхээ больчих л доо. Үнэхээр л чин зүрх сэтгэлээсээ МҮҮНД дургүй
юм бол орой болгон \”савангийн дуурь” үзэхээ л больчих. Эх оронч энэ тэр гээд л
цээжээ балбаж, аль эрт тэнгэрт хальсан харь өвгөнийг үзэн ядаж байхаар киа,
хюнда автомашинаа унахаа л больчих заа. Чадахгүй бол Л.Гүндалай ах юу гэдэг
билээ.
Нэг л их Солонгосыг, Солонгос
өвгөнийг үзэн ядсан хүмүүс. Яг үнэн чанартаа юуг үзэн ядаж, юунд дургүйцлээ
илэрхийлээд байгаагаа ч мэдэхгүй, бусдыг дагаж, хамхуул шиг л хийсч яваа хүмүүс
олон харагдах юм. МҮҮН бол \”тэнэг” хүмүүсийн шүтдэг шашин л гэх юм. Тэнэг байтлаа
л улс орны төрийн өндөр дээд албан тушаалд томилогдоод л явж байх уу. Тэнэг
байтлаа л энэ олон жил \”огт мэдэгдэхгүйгээр” хэчнээн олон Монголчуудын сүсэг
бишрэлээр батжин тогтносон байх вэ.
Би Мүүнчин биш шүү. Мүүнийг
магтаад байгаа ч юм алга. Хамгийн гол нь бид хэнд юунд ямар хэрэгтэй гэж улс
орноороо туйлшрана вэ. Бид МҮҮН-д \”үгүй” гээд л хэлчихвэл болоо юм биш үү.
Тэгсэн эд эс бүгдээрээ солонгосжчихоод,
энэ бүгдийн дараа Солонгос өвөөд дургүй гээд л худлаа бусдын дарцаг болж цээжээ
дэлдэх юм. Худлаа гээч. Өмсөж байгаа гутлаа, идэж байгаа хоолоо, үзэж байгаа
киногоо, нийтийн тээврээ хар л даа. Гадуур холхиж байгаа залуусыг, охидуудыг
хар л даа. Пивоны гүзээ гээд ад үзээд байдаг залуус чинь харин Монголжуу юм биш
шүү. Бусад нь бол ээжийн цамцыг, эгчийнхээ өмдтэй өмсч, нүүрээ будаж, хальт
харвал нөгөөдөхгүй юм уу гэж андуурмаар л \”хачин этгээд” хүмүүс л явах юм. Тэгсэн
мөртлөө бүгдээрээ МҮҮН-ийг эсэргүүцэгчид. Нүүрэндээ дээрээ үгүй гэж хэлж байгаа
ч цаагуураа солонгосыг шүтэгчид болчихсон байгаагаа юу гэх вэ. Хар л даа залуус
цасан шуургыг ч үл ажран БСНУ-ыг зорихоор оочир дараалалд орон зогсож байна шүү
дээ. Монголд амьдрал хүнд. Гэхдээ хүнд байгаа эх орноо сэргээн завсарлаж,
хөгжүүлэн, дэвшүүлэхийн орон мөн л солонгос шүтээнээ дагаж, тэд л мөнгө олж,
тэнд л сайхан амьдрах гэж тэмүүлж байна.
Үг, үсэггүй, өдөр, шөнөгүй \”балбасаар”
нэг бүсгүйг ажилгүй болгочихлоо. Одоо яах уу. Мүүн ажилгүй болчихсон уу.
Монголоос явчихсан уу.
Хэрвээ маргааш үнэгүй хувцас
тараавал хэчнээн Монгол очих бол. Хэрвээ маргааш хөрөнгө оруулья гэвэл хэчнээн
дарга цуглах бол. Тэдгээр нь Мүүн байсан ч хамаагүй. Үнэхээр л Мүүнээс салмаар
байгаа бол эх орноо хөгжүүльё. Залуусаа мэдлэгтэй, чадвартай болгоё. Гадагшаа
бус дотогшоо ажиллах хүчээ төвлөрүүлье. Ажил хийж л байгаа бол амьдрах,
амьдралаа хэнээс ч дутахааргүйгээр аваад явах боломжийг нь олгоё. Ийм боломж,
ийм нөхцлийг бүрдүүлэх чадвартай хүмүүсийг л төрд гаргая. Үүний дараа МҮҮН ч
тэр, бусад нь ч тэр хүссэн хүсээгүй \”баяртай” гээд чемоданаа сугадаад явж өгөх
биз.
Шар хүү