Сүүлийн үед үүсээд байгаа \”Мүүн”-ий гаж урсгалтай холбоотойгоор Хууль зүйн яамнаас ажлын хэсэг байгуулжээ. Хууль зүйн сайдын эрх асуудал, түүний чиг үүргийн хүрээнд төрөөс сүм хийдтэй харилцах асуудлыг хариуцан ажилладаг билээ. Үүний хүрээнд тус ажлын хэсэг нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй сүм хийд болон шашины байгууллагууд Монгол Улсын хууль тогтоомжинд нийцүүлэн, үйл ажиллагаа явуулж буй эсэх талаар үнэлгээ хийх зорилготой юм байна.
Эх сурвалж: Хууль зүйн яам