МАХН-ын нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъяан дөнгөж сая мэдээлэл хийлээ. Тэрээр энэ үеэр намынхаа дарга Н.Энхбаярын ялтайд тооцох хугацааг дууссан гэж мэдэгдэв.
АТГ-аас МАХН-ын дарга Н.Энхбаярын ял 2017 оны 9-р сард дуусгавар болно гэж мэдэгдсэн. Гэвч 2009 болон 2015 оны Өршөөлийн хуулиар Н.Энхбаярт холбогдсон хэргийг өршөөлд хамруулж ялтнаар тооцох хугацааг нь хэрэгсэхгүй болгосон гэж тэрбээр хэллээ. Мөн Эрүүл, мэнд спортын сайд асан Г.Шийлэгдамба болон УИХ-ын гишүүн Л.Цог нарыг намаасаа урвасан хор хутгагч шулмас гэсэн юм.
Мөн Г.Шийлэгдамба өөрийнхөө арьсыг хамгаалах гэж авсан авлигаа Н.Энхбаяр дарга руу бухсан адгийн авлигач, харин Л.Цог Н.Энхбаяр даргаас өөрөө нэг сая доллар нэхчихээд өөрөөс нь нэхсэн мэтээр гүтгэж байгаа арчаагүй шантаачлагч гэлээ.