Ипотекийн 5 хувийн зээлийг арилжааны банкууд өчигдрөөс олгож эхэлсэн. Засгийн газраас эхний ээлжинд гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан хэсэг, шинэ суурьшлын бүс, хотын алслагдсан гурван дүүрэг, 21 аймагт жилийн 5 хувийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдах боломжийг бүрдүүлээд буй юм. Энэ талаар УИХ-ын даргын Ипотек, барилгын салбар хариуцсан зөвлөх Г.Байгалмаагаас зарим зүйлийг тодруулллаа.
-Орон сууцны зээлд хэчнээн иргэн хамрагдах болон 8 хувийн зээлийг 5 хувь руу хэрхэн хэрхэн шилжүүлэх талаар мэдээлэл өгөөч?
-Манай улс ипотекийн зээл олон улсын жишигт нийцсэн сонгодог тогтолцоо руу шилжиж байна. Холбогдох байгууллагуудын гаргасан тооцооллоор орон нутагт нийт 17 гаруй мянган өрхийн 645 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн хүү 8-аас 5 хувьд шилжихээр байгаа. Одоогоор холбогдох мэдээллийг банкуудаас авах ажил үргэлжилж байна. Цаашид энэ мэдээлэл нэгтгэгдээд эцсийн байдлаар дүн гарна.
-Ипотекийн зээлтэй холбоотой санал хүсэлтээ иргэд хаана хандаж шийдвэрлүүлэх вэ?
-Зээлийн хэрэгжилтийн талаар иргэдийн санал хүсэлтийг Засгийн газрын 11-11 дугаарт хүлээн авах юм. Үүний дараа холбогдох байгууллагууд зээлийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах болно.
-Журамд заасан байршилд найман хувийн орон сууцны зээлд хамрагдсан иргэд таван хувь руу шилжих үү?
-Харилцагч банкин дээрээ очин зээлийн гэрээгээ өөрчилж 5 хувь руу шилжих боломжтой.
Эх сурвалж: Eagle.mn