Завхан аймгийн Улиастай сумын Өлзийт багийн нутаг дэвсгэрт өчигдөр буюу энэ сарын 4-ний өдрийн 15:09 цагаас эхлэн аадар бороо 30 минут үргэлжлэн оржээ. Аадрын улмаас үер бууж Богдын голын усан цахилгаан станцын харьяа дизель станцын хаягдал тос маслын тогоо усаар дүүрч Богдын гол руу урссан байна. Энэ талаарх мэдээллийг тухайн өдрийн 19:10 цагт хүлээн авсны дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын болон Цагдаагийн газрын алба хаагчид, Мэргэжлийн хяналтын газрынхан, Хот тохижилтын газрынхан, Алтай-Улиастай эрчим хүчний газрынхан, орон нутгийн иргэд, нийт 40 хүн үерийн усны голдирлыг өөрчилж, бохир усанд автсан гурван айлыг нүүлгэн шилжүүлээд байна.