Холливудын нэрт найруулагч Жеймс Камероны бүтээл \”Аватар\” кино \”Бүх цаг үеийн хамгийн их ашиг орлого олсон кино\” билээ. Тиймдээ ч энэ бүтээл өнөө цагийн хамгийн их хүнд хүрсэн киногоор тодорсон. Тэгвэл гайхамшиг болсон энэ бүтээлийн ая Монгол дуучны дуу хоолойгоор бүтжээ. Жирийн үзэгч тэр бүр мэддэггүй ч киноны арын ая киног амилуулах чухал үүрэгтэй, салшгүй хэсэг нь байдаг. Тодруулбал, \”Шуранхай\” хамтлагийн гишүүн асан, дуучин Б.Номин-Эрдэнийн дуу хоолойг \”Аватар\” кинонд ашиглажээ. Ингэхдээ дуучнаас зөвшөөрөл аваагүй бөгөөд оюуны өмчийн хууль зөрчсөн байна. Дуучин бүсгүйгээс \”Аватар кинонд өөрийн тань хоолой бичигдсэн гэсэн. Энэ үнэн үү?\” гэж сэтгүүлч асуухад:
-Тиймээ үнэн. Аватар киног анх үзээд ямар сонин над шиг дуугардаг юм бэ гэж бодсон л доо. Тэгээд хэд хэд үзээд өөрийн хоолой болохыг мэдсэн. 2009 онд Sony BMG Music Entertainment-ийн Абдул дэлхийд гараагүй содон авиа хайж Монголд ирсэн юм билээ.Тэр үед Ардын жүжигчин Нэргүй эгчид санал тавьсан ч түүнтэй тохиролцож чадаагүйн улмаас хамтарч ажиллаагүй юм билээ. Тэгээд тэр бичлэгэнд орох уу гэдэг саналыг надад тавьснаар, би тэр хоолойг бичүүлсэн. Абдул монголд ирэхээсээ өмнө хятадаар явсан гэж хэлж байсан. Тэгж явахдаа манайд ирж бичлэг хийсэн цаанаасаа ирнэ гэж төлөвлөсөн байсан уу эсвэл хятадын нэг муж гэж бодсон юмуу Хятадаас гэж орсон байдаг юм билээ. Би үүнийг өнгөрсөн жил л мэдсэн. Абдул тэр бичлэгээ Аваторынханд зарсан гэсэн үг л дээ. Анх надад Абдул \”Монголд том брэндийн дэлгүүр нээгдэх гэж байгаа тэрний өнгө төрхийг тодорхойлсон хөгжмийн бичлэг юм” гэж л хэлж байсан гэжээ.