Манай чөлөөтийн тамирчид Буриад Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит чөлөөт бөхийн тэмцээнд амжилттай оролцож нэг алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилтыг гаргасан билээ. Харин тэмцээний хоёр дахь өдөр манай тамирчин Т.Түвшинтулга Якутын бөхтэй барилдаж ялагдал хүлээсэн ч ялагдлыг нь дасгалжуулагч О.Пүрэвбаатар эсэргүүцэж маргаан үүсгэсэн байна. Харин тэмцээний Ерөнхий шүүгчийн зүгээс бүх зүйл дүрмийн дагуу явагдсан, Монголын дасгалжуулагч тэмцээний шинэ дүрмийг мэдэхгүй байна гэсэн тайлбарыг өгсөн бөгөөд Монголчууд дандаа л маргаан үүсгэдэг гэх утга бүхий тайлбарыг өгчээ. Уг маргаанаас болж манай улсын чөлөөт бөхийн холбоо 5000 швейцарь франк /10 сая төгрөг/-ийн торгуульд унасан байна.
Нинж