Ирвэс хамгаалах сангийн судлаач Т.Лхагвасүмбэрэл агсан \”Автомашинаа гаражид хийчихээд ирье\” гэж гараад долоо хоногийн дараа цогцос нь Хөвсгөл нуурын ёроолоос олдож байсан. Тэгвэл үүнтэй адил нэгэн хэрэг Баянзүрх дүүрэгт гарчээ.
Тодруулбал, Энэ сарын 6-ны өдөр \”Түр гарчихаад ирье” гэж хэлээд гэрээсээ гараад ор сураггүй алга болсон 19 настай залуугийн цогцсыг айлын хашаанд ухсан нүхнээс олжээ. Талийгаачийг гэрээсээ нэг гудамжны цаана байх айлын хашаанд 2 метр ухсан нүхэнд байхыг цагдаагийн албан хаагчид долоо хоногийн дараа олж, мэдэгдсэн байна.
Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа бөгөөд одоогоор талийгаачийн амиа алдсан шалтгааныг тогтоогоогүй байгаа аж. Талийгаач залуу Увс аймгаас оюутан болж ирээд эгчийндээ амьдарч байжээ.
Амар