Гэр хорооллыг дахин төлөвлөх төсөл хөтөлбөрт \”ногоон гэрэл”-ээр тодорсон \”Грандлайн”
компанийн талаар сайн, муу мэдээлэл олон сонсогдох боллоо. Тус компанийн
захирал нь Б.Чулуудай гэх залуу бий. Түүнийг Хотын дарга Э.Бат-Үүлийн хүү
гэдгээр нь бид сайн мэддэг болоод байгаа. Тэгвэл Б.Чулуудайг Турк улсын \”216
Яапи” гэх компаниас АТГ-т шалгуулахаар болсон талаарх мэдээлэл сүүлийн үед
хэвлэлүүдийн тэргүүн нүүрийг чимэх боллоо.
Учрыг тодруулбал, Гэр хорооллыг дахин төлөвлөх төсөл хөтөлбөрт Туркийн \”216 Яапи” болон Б.Чулуудайн \”Грандлайн”
компаниуд хамтран оролцохоор болж, 2013 оны 10 дугаар сард гэрээ байгуулсан
байна. Улмаар Баянзүрх дүүрэгт сүндэрлэх \”Түмэн амгалан” цогцолбор хорооллын
шавыг тавьж, Туркийн талаас барилгын ажил эхлэх 1.3 сая ам.долларын хөрөнгө
оруулалтыг хийжээ. Ер нь Туркийн талаас барилгын ажлын шинэ технологи, тоног
төхөөрөмж, зураг гээд бүхий л зүйлийг хариуцан бүх зардлыг дангаараа шийдсэн
байна.
Гэтэл \”Грандлайн” компани гэрээг зөрчин хамтрагч талдаа мэдэгдэлгүй их
хэмжээний зээл авч \”216 Яапи” компанийг хохироожээ. Тиймээс л \”216 Яапи”
компанийн зүгээс Олон улсын Арбиртын шүүхэд хандсан байна. Харин Арбиртын шүүх
гомдлыг гуравдугаар сарын 26-нд хэлэлцэж, Монгол Улсын \”Грандлайн” ХХК болон Туркийн
\”216 Яапи” компанийн хооронд байгуулсан гэрээг цуцалж, өнгөрөгч хугацаанд \”216
Яапи” компаниас гаргасан бүхий л зардал болох 792.114 ам.доллар, 31.956.166
төгрөгийг \”Грандлайн” компаниас гаргуулахаар шийдвэрлэжээ. /Арбиртын шүүх \”Грандлайн” компанийг Монгол Улсын компанийн тухай
хуулийн 83.1, 83.6 болон Монгол- Туркийн хамтарсан \”Грандлайн” компанийг
байгуулах тухай гэрээний 6.13, 10.1-д заасан заалтуудыг тус тус зөрчсөн гэж
үзжээ./
Гэвч Арбитрын шүүхийн шийдвэрийг \”Грандлайн” ХХК өнөөдрийг хүртэл
биелүүлэхгүй байгаа талаар Туркийн талаар мэдэгдсэн байна.
Мөн нэг ч барилга орон сууц барьж байгаагүй \”Грандлайн” компанийг төсөл
хөтөлбөрөөр хэрхэн шалгаруулсан нь ойлгомжгүй. Хууль бус үйлдэл ч байж болохыг
үгүйсгэхгүй хэмээн \”216 Яапи” компанийн удирдлагууд үзэж, Монгол Улсын хууль,
хяналтын байгууллагаар шалгуулах хүсэлттэй байгаагаа өмгөөлөгчөөрөө дамжуулан
илэрхийлжээ.
Тэгвэл \”Грандлайн” компанийн зүгээс Туркийн \”216 Яапи” компанийн эсрэг мөн
л Арбитрын шүүхэд гомдол гаргасан талаар мэдэгджээ.
Чухам хэн нь буруутайг шүүх л эцсийн байдлаар тогтооно. Гэвч хоёр
байгууллагын маргаанаас болоод богино хугацаанд ашиглалтад орно хэмээн
мэдэгдээд байсан \”Түмэн амгалан” цогцолбор хороолол төлөвлөсөн хугацаандаа
ашиглалтад орж амжихааргүй болоод байна. Мөн өмнө нь барилга барьж үзээгүй
компанид цогцолбор хороолол барих эрх олгосон асуудал АТГ-аар шалгагдаад
эхэлбэл асуудал ч ундарч эхлэх нь дээ.