Дорнод аймаг дах хуучнаар хүнсний үйлдвэрийн болон сүүний үйлдвэрийн байрны 2 давхар барилга дотор олон тооны нохой алж махыг нь шулж машиндан зарж байна гэсэн гомдол Хэрлэн сумын ЗДТГ-т иржээ. Иргэдийн мэдээллийн дагуу холбогдох албаны хүмүүс газар дээр нь очиж шалгалт хийжээ. Эдгээр нохойн махыг шулж, машиндаад зарж байж болзошгүй талаар анхаарууллаа.
Нохойн мах нь өнгө, үнэр зэрэг гадаад шинжээрээ малын махнаас ялгагдахгүй. Хонь, ямааны шулсан махыг өөх, булчингийн бүтэц, хэмжээгээр нь хааны, гуяны, ууцны, хүзүүний гэх мэтээр ялгаж болохуйц байдаг бол нохой нь мөч богинотой, жижиг ястай байдгаас түүний шулааг дэлгэж үзэхэд хэмжээгээр жижиг, нимгэн, жижиг бөөрөнхий булчин махтай, биеийн аль хэсгийнх нь мэдэгдэхгүй хэсэг, хэсэг тасархай махтай байдаг юм байна.
Мөн чанах үед эвгүй, өвөрмөц үнэр гарах ба шөлөнд хөвөх тос нь тал саран хэлбэртэй байдаг аж. Иймд ганц нэгээр яваа иргэдийн гар дээрээс мал эмнэлэг, ариун цэвэр-гарал үүслийн гэрчилгээгүй шулсан махыг хямд үнээр авахгүй байхыг холбогдох газраас Дорнод аймгийнханд анхааруулсан байна.
Эх сурвалж: http://dtoday.mn/