Эрүүл мэндийн сайд, МАХН-ын
Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба алга болсон сургаар УИХ-ын гишүүн
асан Ж.Сүхбаатар МАХН-ын \”генсек”-т яригдах болов.
МАХН-ын генсек, Эрүүл мэндийн
сайд Г.Шийлэгдамбын хувьд үе үе алга болдог заншилтай. Тиймээс ч түүнийг \”шилэрдэг
Г.Шийлэгдамба” хэмээн хэвлэлүүд нэрлэх болж. Өнгөрөгч пүрэв гаригт МАХН-ын
Гүйцэтгэх товчоо хуралдах ёстой байж. Гэтэл намын генсек алга. Тиймээс намын
дарга Н.Энхбаяр түүнийг дуудуулсан ч ажил дээрээ байсангүй, нам дээрээ ч
үзэгдсэнгүй, ер нь сураг гарсангүй гэнэ. Мөн Засгийн газраас олгосон томилолт,
зөвшөөрөл ч олдсонгүй байна.
Үүнээс болоод МАХН дотор \”хариуцлагагүй
генсекийг буулгах, огцруулах” тухай яриа гарч эхэлжээ. Харин энэ үеэр МАХН-ын
дарга Н.Энхбаяртай МАН-ын нарийн бичгийн дарга асан, УИХ-ын гишүүн асан
Ж.Сүхбаатар уулзалт хийсэн нь олон нийтийн анхаарлыг татаж, элдэв таамгууд
бичигдэж эхлэв.
Тодруулбал, \”Ж.Сүхбаатарыг
МАХН-ын дараагийн генсек болохоор Н.Энхбаяртай уулзалт хийв үү” гэх мэдээлэл
өндөр авлаа. Ж.Сүхбаатарын хувьд \”Өнгөрсөн сард Сөүлд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай амар
мэндийг нь асуун уулзсан юм. Иргэнлэг хөгжлийн асуудлаар жаал философдсон,
сонирхолтой харилцан ярилцлага өрнөсөн” хэмээн фейсбүүк хуудаснаа нийтэлжээ.
Энэ зураг
цахим хуудаснаа нийтлэгдсний дараагаас \”Ж.Сүхбаатар \”Арвинчлах”-аар шийджээ”
хэмээн иргэд сэтгэгдлээ бичиж эхлэв. \”Арвинчлах” гэдэг нь намаасаа урваж, өөр
намд элсэх гэдгийн ёгт утга бүхий орчин үеийн үг аж. Өөрөөр хэлбэл Ж.Сүхбаатарыг Монгол ардын намаас гарч,
МАХН-д элсэж, улмаар намын генсек болж магадгүй гэсэн таамаг эндээс л ундарсан
хэрэг.
Хэрэв үнэн бол албан тушаалын төлөө юу ч хийхээс буцахгүй
хүмүүс энэ төрд, энэ намуудад үүрлэжээ гэж дүгнэхээс өөр аргагүй болжээ.
Амар