Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн ахлах зөвлөх Б.Дэлгэрмаа Монгол Улсаас ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар суухаар болсон.
Тэрээр өнгөрсөн лхагва гарагт Ерөнхий сайдын ахлах зөвлөхийн ажлаа албан ёсоор өгчээ. Харин түүний оронд Б.Батбаяр буюу нийтлэлч, улстөрч Баабар ирэхээр болсон гэх мэдээлэл байна. Түүний хувьд Монголын социал демократ намьн дарга, УИХ-ын гишүүн, Сангийн сайд, Ерөнхий сайдын зөвлөх зэрэг хариуцлагатай албыг хашиж байсан туршлагатай нэгэн юм.