Өршөөлийн хуулиар
авлига, авлбан тушаалын хэрэгт буруутгагдсан хүмүүс суллагдахаар болоод байгаа.
Тиймээс ч Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хууль хэсэгчилсэн хориг тавьсан
билээ. Ингэснээр авлига, албан тушаалын хэрэгт буруутгагдаж, хорих ял
сонссоноос бусад хүмүүс өршөөлд хамрагдаж, суллагдаж эхлээд байгаа юм.
Монгол Улсын
Ерөнхийлөгчийн хэсэгчилсэн хоригийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж, дэмжих, үл
дэмжих эсэхийг шийдвэрлэнэ. Тэгвэл олон нийт Ерөнхийлөгчийн хоригийг дэмжих нь зөв
гэж үзэж, байр сууриа илэрхийлэх болсон. УИХ дахь МАН-ын бүлэг ч Ерөнхийлөгчийн
хоригийг дэмжинэ гэдгээ илэрхийлээд байгаа. Тэгвэл өнөөдөр Монгол Улсын гавъяат
жүжигчин Б.Батзаяа Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай /Сүхбаатарын талбай/
дээр Ерөнхийлөгчийн хоригийг дэмжиж, эсэргүүцлээ илэрхийллээ.
Амар