Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа эхэллээ. Начны найраатай даваа гэгддэг тавын даваанд наадамчин олон хамгийн их хүлээлтэй байдаг бөгөөд энэ жил нийт есөн начин шинээр төрлөө.
Тэднээс зургаагийн даваанд давсан нь дахин цолоо ахиулах боломжтой юм. Дөнгөж сая тав давж начин цолны болзол хангаад байсан аймгийн арслан Н.Золбоо даваагаа ахиулж мөн л начны болзол хангасан цэргийн арслан Д.Цэрэнтогтохоор, начны болзол хангасан аймгийн арслан Т.Бэгзсүрэн улсын гарьд Н.Ганбаатараар, Ш.Мөнгөнбаатар улсын харцага А.Цацабшираар тус тус зургаа давж харцага цолны болзол хангалаа.