тэр вэ. Эхчүүд нялх үрээ хайрлах, өвөрдөх сэтгэлгүйгээр хаяж, орхих боллоо. Амьдрал
хэцүү, тэжээж чадахгүй байна гэж хэлээд л уйлж байсан эхийн яриа одоо ч тодхон
сонсогдож байна. Тэгвэл яах гэж хүүхэд төрүүлнэ вэ. Яах гэж эр эмийн жаргал
эдлэж, хэвлийдээ олон сар тээнэ вэ гээд хатуухан асуучихмаар… Яасан ч хэцүү
хорвоов дээ. Болдогсон бол \”хаягдсан” бүх хүүхдийг дэргэдээ аваад л эцэг, эхээс
нь илүүгээр хайрлаж энхрийлэхсэн. Болдогсон бол ирээдүйгээ бодолгүй, хариуцлага
хүлээх чадваргүй үр суулгагчдыг шийтгэхсэн. Болдогсон бол эх хүний энэрэнгүй
сэтгэлээ алсан тэр бүх эмэгтэйчүүдийг \”ташуурдахсан”. Даанч тийм чадалгүй
өөрийгөө зүхэх шиг.
Залуус цэрэг
явсан ч бай үгүй ч бай наргин цэнгэж, хотын гудамжаа агсамнан согтуурхаж явахад
ой гарантай нялх үр ээждээ гологдож зочид буудлын өрөөнд хаягдаж байж.
Тодруулбал, 19-ний өдөр Сонгино хайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг
дэвсгэрт байрлах …. гэх зочид буудалд хүүхдээ хаяж явсан хэрэг гарчээ.
Хэргийг
дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсээс шуурхайлан шалгаж, хүүхдээ зочид буудлын
өрөөнд орхиж явсан Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд оршин суух 33 настай, О
гэгч эмэгтэй болохыг тогтоож, мөрдөн шалгаж байна. Харин эхдээ хаягдсан
хүүхдийг Сонгинохайрхан дүүргийн эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байгаа аж.
Буудлын
үйлчлэгч хүүхдийг олтол хэчнээн цаг уйлж, бас өлсөж, чийгтэй даавуун дээр
хэвтсэн бол оо. Ямар л сайн байсан болоод эмнэлэгт хүртэл хүргэгдэх бэ дээ. 33
настай эмэгтэй хүн төрөөд сар гаруйхан хонож байгаа бяцхан хүүхдээ хаях
хэмжээнд хүртлээ амьдрал нь доройтсон уу, эсвэл түүнд үрээ хайрлах, өрөвдөх
сэтгэл тэгтлээ их дутагдаж байна уу.
Хоолой нь
хатаж, уйлах ч тэнхэлгүй болсон бяцхан үрс хэдийг хүртэл хаягдах вэ?