УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, Ерөнхий сайдаас өргөн
мэдүүлсэн Засгийн газрын шинэ сайд нарын тухай хэлэлцээд, дэмжих нь зүйтэй гэж
үзсэн байна.
Мөн Өршөөл үзүүлэх тухай хуульд Монгол Улсын
Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээж авах ёстой гэж үзжээ. Хоригийг хүлээн
авсанаар хууль нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага бий болно. Мөн хоригийг хүлээн
авснаар авлига, албан тушаалын хэрэгт шалгагдаж буй 161 хүн өршөөлд хамрагдах
боломжгүй болно. Тиймээс хуулийнхаа зүйл, заал бүрээр анхаарч хэлэлцэх ёстой
гэж АН-ын бүлэг үзсэн байна.
Амар